“Их шастирын мэргэн түшмэл” баримтат киног Г.Жигжидсүрэн найруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.01-нд нийтлэгдсэн

“Их шастирын мэргэн түшмэл” баримтат киног Г.Жигжидсүрэн найруулжээ

Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойг ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин агсан, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун санаачлан, өнгөрсөн онд тэмдэглэсэн. Энэ хүрээнд Л.Дэндэв гуайн тухай “Их шастирын мэргэн түшмэл” баримтат киног хийсэн бөгөөд киноны найруулагчаар Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн ажиллажээ. Тус киноны нээлт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болсон.

Монгол улсын Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн хэлэхдээ: “Тус киног бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн Монгол улсын ШУА-д маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Киног нэг жил орчим хугацанд хийж бүтээлээ. Маш их хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулсан. Тус кино бол цэвэр баримтат кино юм. Кино багийнхан Л.Дэндэв гуайн төрсөн нутгаар нь очиж материал бэлтгэсэн байгаа. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунаас төр, нийгэм, урлагийн томоохон зүтгэлтнүүд ихээхэн төрж гардаг. Тэдгээрийн нэг бол Л.Дэндэв агсан юм. Энэ сайхан нутгийнхны дэмжлэгтэйгээр тус кино бүтсэнд их баяртай байна.” хэмээв.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж