АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх намар эхэлнэ. Сонирхолтой эдийн засаг булангийн энэ удаагийн дугаарт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаанд хэдийг зарцуулж байгааг өгүүлж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Дональд Трамп орж ирснээр сонгуулийн төсвийг огцом өсгөсөн. 4.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Дональд Трамп сонгуулийн сурталчилгааны зардлыг хувиасаа бүрэн гаргаж байгаа хэмээн ам бардам зарлаж байв. Гэвч үнэндээ түүний сонгуулийн кампанит ажлын сан 5.6 сая ам.доллар болсон боловч хувиасаа 1.8 сая ам.долларыг л гаргаж байгаа аж. Түүний эсрэг хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй Ардчилсан намын нэр дэвшигч хатагтай Хиллари Клинтон сонгуулийн сурталчилгаанд 77.5 саяыг цуглуулж чадсан байна.
Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд нэр дэвшигч Митт Ромни 433.3 сая ам.долларыг зарцуулсан гэх албан ёсны тоо баримт бий. Гэхдээ хөндлөнгийн ажиглагчдын тооцоолсноор түүний сурталчилгааны зардал 1.24 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. АНУ-ын анхны өнгөт арьстан ерөнхийлөгч Барак Обама тухайн үед 683.5 сая ам.доллыг зарцуулсан хэмээн Цагаан ордноос мэдээлжээ. Харин хөндлөнгийн ажиглагчдын тооцоолсноор түүний сонгуулийн кампанит ажилд 1.1 тэрум ам.долларыг зарцуулсан аж.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонуульд 1788 оноос хойш дан эрэгтэйчүүд нэр дэвшиж байв. Түүнчлэн 2008 оныг хүртэл нэр дэвшигчид бүгд цагаан арьстан байлаа. Мөн бүх нэр дэвшигчид христийн шашинтнууд.
Энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн /Хиллари Клинтон/ ерөнхийлөгчид нэр дэвшсэн.
Б.АНХТУЯА