Циркийн арслангуудыг дархан цаазат газарт хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.30-нд нийтлэгдсэн

Циркийн арслангуудыг дархан цаазат газарт хүргэжээ

Колумб, Перугийн циркээс сулласан 30 гаруй арсланг Өмнөд Африк дах дархан цаазат газар руу хүргэжээ. Зэрлэг амьтдыг байгальд буцаан тавьсан Амьтдын эрхийг хамгаалах олон улсын байгууллагын гишүүдийн хэлснээр энэ нь тэдний өнөөг хүртэл зохион байгуулсан хамгийн том тээвэрлэлт гэнэ. Арслангуудыг тэд агаараар тээвэрлэн аваачсан байна.

Амьтдын эрхийг хамгаалах олон улсын байгууллагын гишүүдийн хэлж буйгаар циркийн амьтан нэртэй хорионд байсан тэдгээр зэрлэг амьтдын дийлэнх нь эрэмдэг зэрэмдэг болсон байсан аж. Арслангуудын зарим нь шүдгүй, зарим нь савар нь гэмтсэн, нүд нь сохорсон байжээ.

Өмнөд Африкт тэдгээр арслангуудыг том муурнуудын дархан цаазат газарт аваачсан юм.

Амьтдын эрхийг хамгаалагчид энэ кампанит ажил нь зэрлэг амьтдыг суллан тавихаас гадна хүмүүс зөвхөн зугаацаж, цэнгэхийн тулд зэрлэг амьтдыг хорьж, эрхшээлдээ оруулахаар эрэмдэг зэрэмдэг болгож байгааг харуулсан том алхам болсон гэж үзэж байна.

Перу улс 2011 онд, Колумб 2013 онд зэрлэг амьтдыг ямар нэгэн зорилгод ашиглахыг хуулиар хориглосон ч циркийн амьтдыг суллан тавихад бараг 3-5 жил зарцуулжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж