Үлэг гүрвэлүүд хүн шиг нойрсдог байжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.30-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлүүд хүн шиг нойрсдог байжээ

Хэвлээр явагчдын нойрсох үе шат хүнийхтэй төстэйг ажигласан эрдэмтэд үлэг гүрвэлүүд ч мөн адил байсан байж магадгүй гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Эрдэмтэд үүнийг Австралийн хэвлээр явагч дээр туршиж, нойрсож буй үед нь тархины үйл ажиллагааг нь ажиглажээ. Туршилтаар хэвлээр явагчийн тархи нойрсч буй үед нь ч мөн ажилладгийг тогтоосон байна. Судалгааны үр дүнгийн талаар саяхан шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн юм.

Хүнийг нойрсож буй үед тархины үйл ажиллагаа зогсдог гэдэг ойлголт байсан ч эрдэмтэд хүний тархи унтаж буй үед ч ажилладгийг тогтоосон билээ.

Эрдэмтэд судалгааны явцад хэвлээр явагчид, шувууд бусад хөхтөн амьтдын тархи нойрсч буй үедээ богино давтамжтай унтаа хэлбэрт шилждэгийг тогтоожээ. Гэхдээ эдгээр амьтдын тархины үйл ажиллагааны давтамж нь өөр өөр байжээ. Эрдэмтэд амьтдын тархины үйл ажиллагаа унтаа хэлбэрт шилждэг болсон эволюцийн хувьслыг бүр 300 сая жилийн өмнөөс үүдэлтэй гэж үзжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж