Хятад, Японы сайд нар уулзав

Хуучирсан мэдээ: 2016.04.30-нд нийтлэгдсэн

Хятад, Японы сайд нар уулзав

Хятад, Японы Гадаад харилцааны сайд нар Бээжин хотод өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ. Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай  хоёр орны сайд нар энэхүү уулзалтаа улс төрийн харилцаагаа сайжруулан, бэхжүүлэх цагаа олсон уулзалт болсныг хүлээн зөвшөөрчээ.

Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Японы Гадаад харилцааны сайд Фумио Кишидатай уулзахдаа хоёр орны хамтын ажиллагааны талаар болон Хойд Солонгосын нөхцөл байдал, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлыг авч хэлэлцжээ.

Уулзалтын дараа Японы Гадаад харилцааны сайд Фумио Кишида мөн Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян болон Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечид бараалхах ажээ. Японы Гадаад харилцааны сайд Фумио Кишида 2014 онд Хятадад бүс нутгтийн уулзалтад оролцож байсан бөгөөд Хятадын хоёр дах том даргатай уулзах гэж буй Японы анхны сайд юм байна. Хэдийгээр Хятад, Японы харилцаа хэдэн жилийн өмнөхөөс дээрдсэн ч 2011 оноос хойш Японы нэг ч сайд хамтын ажиллагааны шугамаар тус улсад айлчлаагүй юм. Хятадын Гадаад харилцааны сайд Ван И ч мөн адил хамгийн сүүлд 2009 онд Японд айлчилсан байна.

Сүүлийн саруудад зүүн Хятадын тэнгис дэх Японы Сенкаку арлын маргаантай асуудал Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас илүү зөрчил үүсгэх болсон.

Хятад улс өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхлээрээ тус улсын эзэмшил гэж мэтгэж байгаа бөгөөд эзэмшлээ тогтоохын тулд хиймэл арлууд хүртэл байгуулж эхэлсэн юм.

Харин Хятадын энэ бодлого нь хөрш зэргэлдээ Япон, Филиппин, Вьетнам зэрэг улсуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж