Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Монгол Улс дээрх өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж иржээ.
Анх энэ өдрийг 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд АНУ-д "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор тэмдэглэн 2001 оноос бусад улс орнууд нэгдэн олон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд тэмдэглэх болжээ. Ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэх, хүүхдийг зодож шийтгэж сэтгэл санааны хохирол учруулж болохгүйг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зөвлөн, уриалах болжээ.
Монгол Улсын хувьд энэ өдрийг “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье, хүүхэддээ бахархан дууриах хүн нь байя” уриан дор тэмдэглэж, Хүүхдийн төлөө үндэсний газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж өнгөрөөж байна.
Г.ХОРОЛ