Улсын арслан Н.Батсуурь ахлагчтай баруун жигүүрийн баг яллаа

Хуучирсан мэдээ: 2016.04.30-нд нийтлэгдсэн

Улсын арслан Н.Батсуурь ахлагчтай баруун жигүүрийн баг яллаа

Улсын цолтой шилдэг 12 бөхийн халз барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд тун чиг сонирхолтой, үзүүштэй сайхан боллоо. Барилдаанд энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдсөн бөгөөд  улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Т.Баасанхүү нар энэхүү барилдаанд хүчийг үзэн барилдлаа.

Зүүн жигүүрийн багт у.а П.Бүрэнтөгс, у.г Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ц.Содномдорж, Н.Батзаяа, Т.Баасанхүү нар багтсан бол баруун жигүүрийн багт у.а Н.Батсуурь, Э.Оюунболд, у.з Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, у.х Ө.Бат-Орших, у.н Э.Энхбат нар багтжээ.

Энэ өдрийн тойргийн барилдаанд залуу арслан 6 барилдаж, 6 давсан амжилтаар хувийн дүнгээ бусдыгаа манлайлав.

1-р тойрог

А.1 П.Бүрэнтөгс у.а 1 – 0 В.6 Э.Энхбат у.н
А.2 Н.Ганбаатар у.г  0 -1  В.5 Ө.Бат-Орших у.х
А.3 Б.Гончигдамба у.г-0     1-В. 4 М.Өсөхбаяр у.з
А.4 Ц.Содномдорж у.х     В.3 Ч.Санжаадамба у.з
А.5 Н.Батзаяа у.х                 В.2 Э.Оюунболд у.а
А.6 Т.Баасанхүү у.н             В.1 Н.Батсуурь у.а

  • 3:3-аар тэнцсэн

2-р тойрог

А.1 П.Бүрэнтөгс у.а    В.5 Ө.Бат-Орших у.х
А.2 Н.Ганбаатар у.г     В.4 М.Өсөхбаяр у.з
А.3 Б.Гончигдамба у.г  В.3 Ч.Санжаадамба у.з
А.4 Ц.Содномдорж у.х В.2 Э.Оюунболд у.а
А.5 Н.Батзаяа у.х          В.1 Н.Батсуурь у.а
А.6 Т.Баасанхүү у.н      В.6 Э.Энхбат у.н

  • 4:2-оор зүүн жигүүр ялсан

3-р тойрог

А.1 П.Бүрэнтөгс у.а       В.4 М.Өсөхбаяр у.з
А.2 Н.Ганбаатар у.г      В.3 Ч.Санжаадамба у.з
А.3 Б.Гончигдамба у.г   В.2 Э.Оюунболд у.а
А.4 Ц.Содномдорж у.х В.1 Н.Батсуурь у.а
А.5 Н.Батзаяа у.х          В.6 Э.Энхбат у.н
А.6 Т.Баасанхүү у.н    В.5 Ө.Бат-Орших у.х

  • 2:4-оор баруун жигүүр ялсан

4-р тойрог

А.1 П.Бүрэнтөгс у.а В.3 Ч.Санжаадамба у.з
А.2 Н.Ганбаатар у.г   В.2 Э.Оюунболд у.а
А.3 Б.Гончигдамба у.г  В.1 Н.Батсуурь у.а
А.4 Ц.Содномдорж у.х В.6 Э.Энхбат у.н
А.5 Н.Батзаяа у.х В.5 Ө.Бат-Орших у.х
А.6 Т.Баасанхүү у.н В.4 М.Өсөхбаяр у.з

  • 3:3-аар тэнцсэн

5-р тойрог

А.1 П.Бүрэнтөгс у.а – В.2 Э.Оюунболд у.а
А.2 Н.Ганбаатар у.г – В.1 Н.Батсуурь у.а
А.3 Б.Гончигдамба у.г – В.6 Э.Энхбат у.н
А.4 Ц.Содномдорж у.х  – В.5 Ө.Бат-Орших у.х
А.5 Н.Батзаяа у.х  – В.4 М.Өсөхбаяр у.з
А.6 Т.Баасанхүү у.н –  В.3 Ч.Санжаадамба у.з

  • 0:6-оор баруун жигүүр ялсан

6-р тойрог

А.1 П.Бүрэнтөгс у.а  – В.1 Н.Батсуурь у.а
А.2 Н.Ганбаатар у.г  – В.6 Э.Энхбат у.н
А.3 Б.Гончигдамба у.г – В.5 Ө.Бат-Орших у.х
А.4 Ц.Содномдорж у.х В.4 М.Өсөхбаяр у.з
А.5 Н.Батзаяа у.х В.3 Ч.Санжаадамба у.з
А.6 Т.Баасанхүү у.н В.2 Э.Оюунболд у.а

  • 3:3-аар тэнцсэн

Ийнхүү 16:20-иор улсын арслан Н.Батсуурь ахлагчтай баруун жигүүрийн баг яллаа. 

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж