Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг зогсооно

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг зогсооно

Маргаашнаас иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёр сарын хугацаанд зогсооно. Энэ нь Монгол улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан дагуу зохицуулагдаж байгаа юм.

УИХ-ын ээлжит сонгуулийг зургадугаар сарын 29-ний өдөр товлоод байгаа учраас маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоож байгаа юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж