Африкт заан аврах хөдөлгөөн өрнөв

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Африкт заан аврах хөдөлгөөн өрнөв

Тоо толгой нь улам цөөрч, устаж мөхөх аюул тулгараад буй зааныг хамгаалах асуудлаар Кенид дээд хэмжээний уулзалт хийхээр Африкийн улс орны тэргүүнүүд тохирлоо.

Хулгайн анчдын харгайгаар мөхлийн ирмэгт тулаад буй аварга амьтдыг хамгаалах асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата удирдан явуулах ажээ.

Дээд хэмжээний уулзалтад Африкийн улс орны төрийн тэргүүнээс гадна байгаль хамгаалах бүлгүүд, эрдэмтэд болон бизнесменүүд оролцох гэнэ.

Эрдэмтэд Африк тив дэх зааны тоо толгой өнгөрсөн зуунд 90 хувиар багассанаас мөхлийн ирмэгт тулаад буйг анхааруулж байгаа юм.

Африкийн заан хар зах дээр асар үнэд хүрдэг соёоноосоо болж, хулгайн анчдын гараар ороод дуусч байгаа ажээ. Дээд хэмжээний уулзалтын дараа Кени улс хулгайн анчдаас хурааж авсан 6700 гаруй зааны 105 тонн шахам соёог шатаах ажээ. Зааны ясан эрэг улсад хулгайн анчдаас хурааж авсан зааны соёог байсхийгээд шатаадаг байна.

Хар захын ханшаар 100 сая ам.долларын үнэтэй зааны соёо, 80 сая ам.долларын үнэтэй хирсний эврийг хулгайн анчдаас хураан авч шатаажээ.

Африк тив нь ойролцоогоор 450,000 – 500,000 зааны нутаг боловч жилд 30,000 нь хулгайн анчдын гарт ордог байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж