Арилжааны банкуудад барьцаалж зээл авсан үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн, барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь банк тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдэлж, өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь эргээд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан. Үндсэн хуулиар олгосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсан гэж Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн арванхоёрдугаар сард үзэж, холбогдох заалтуудыг хүчингүй болгосон билээ. Цэцийн энэ шийдвэрийн дараа Монголын банкны холбооноос найман хувийн зээлийг олгох эрхзүйн орчингүй болсон тул зээлээ зогсоож байна гэж тухайн үед мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлийн дараа арванхоёрдугаар сарын 13-ний өдрөөс арилжааны банкууд цалин, тэтгэврийн зээлээс бусад барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бүхий л зээлээ зогсоож байсан юм. Банкны холбоо болон арилжааны банкуудын гаргасан энэ үйлдэл Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байсан гэж өнөөдөр /2016.04.29/ ШӨХТГ-аас мэдэгдлээ. Гэхдээ тухайн орон сууцны найман хувийн зээлээ зогсоосон Голомт, Хаан, Хас, Капитал зэрэг банкид хариуцлага тооцолгүй, анхааруулга хүргүүлжээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ зарим нам эвсэл, иргэдээс хэвлэл мэдээллийн зарим байгууллага Сонгуулийн тухай хууль зөрчсөн, мэдээ мэдээлэл цацсан тухай гомдол хүлээн авчээ. Энэ гомдлын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага дунд ШӨХТГ-аас шалгалт хийхэд мэдээллийн зарим сайт улс төрийн нам, иргэдийн хурлын төлөөлөгчдийг эрэмбэлсэн хэд хэдэн материал нийтэлсэн нь тогтоогдсон хэмээн өнөөдөр /2016.04.29/ мэдээллээ. Иймээс ШӨХТГ-аас нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан, бусдыг гүтгэн доромжилсон, аливаа хэлбэрийн хуурамч мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг анхаарууллаа. Хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд Сонгуулийн тухай хуульд заасанчлан хариуцлага хүлээлгэх юм. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, 70.7-д “аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж тусгажээ. Энэ хуулийн заалтыг зөрчвөл тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл, цахим хуудасны хандалтыг зургаан сарын хугацаагаар байцаагчийн дүгнэлтийг үндэслэн МШХХГ-аас хаана.
Мөн шатахууны үнэ орон нутагт 250 төгрөг, нийслэл орчимд 160 төгрөг хүртэл буурчээ
Улаанбаатар хотод үнээ бусдаасаа түрүүлж буулгасан компаниудын үнээ бууруулсан талаарх мэдээлэл
Д/Д | Нэрс | АИ92 | Буурсан дүн | А80 | Буурсан дүн | Дизель | Буурсан дүн |
1 | Тэс петролиум | 1580-1500 | 80 төг |
|
| 1690-1600 | 90 төг |
2 | Петрожамп | 1580-1530 | 50 төг |
|
| 1690-1530 | 160 төг |
3 | Мон-Суль | 1580-1500 | 80 төг | 1470-1450 | 20 төг | 1690-1570 | 120 төг |
4 | Шижир ойл | 1580-1520 | 60 төг | 1470-1420 | 50 төг | 1690-1550 | 140 төг |
Нефтийн салбарт голлох үйл ажиллагаа эрхэлж буй томоохон компаниуд болох Петровис, Шунхлай, Магнай трейд, Содмонгол зэрэг компаниуд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үнээ бууруулж эхэллээ.
Улаанбаатар хот орчмын зах зээлд голлох үйл ажиллагаа эрхэлж буй дээрх 4 компанийн үнээ бууруулсан талаарх мэдээлэл
Д/Д | Нэр төрөл | Хотын төвд | Буурсан дүн | Хотын захд | Буурсан дүн |
1 | АИ92 | 1580 – 1560 | 20 төг | 1580 – 1540 | 50 төг |
2 | Дизель түлш | 1690 – 1640 | 50 төг | 1690 – 1570 | 120 төг |
3 | А80 | 1470 – 1450 | 20 төг | 1470 – 1420 | 50 төг |
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ