“Шударга ёс”-ын завсарлага дуусаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

“Шударга ёс”-ын завсарлага дуусаагүй гэв

Сонгуултийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр түдгэлзүүлээд байгаа асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн Лхагва агригт /2016.04.27/ хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвсэл завсарлага авсан. Баасан гаригийн өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд “Шударга ёс” эвсэл зохих хурлаа хийж завсарлагаа өнөөдөр 14.00 цагаас өмнө дуусгахыг сануулсан. Гэсэн ч үдээс хойш 15.00 өнгөрс эхэлсэн нэгдсэн хуралдааны эхэнд “Шударга ёс” бүлгийн даргаар дөнгөж томилогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус бүлгийн завсарлага дуусаагүй байгааг дуулгалаа. Үдээс өмнө болсон хурлаараа тус бүлэг Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн ч цаашдаа нэмж, тодруулах зүйл байгаа гэдгийг тэрээр О.Баасанхүү онцолж, хуулийн дагуу завсарлагыг тав хоногоор авах хүсэлтэй байгаагаа хэллээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж