Хятадын их, дээд сургуулиудын тэтгэлэгтэй танилцаарай

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Хятадын их, дээд сургуулиудын тэтгэлэгтэй танилцаарай

“Күнз боловсролын төв”-өөс “Дэлхийн боловсролыг дэргэдээсээ” уриатай зохион байгуулж буй “Күнз 2016” боловсролын үзэсгэлэнд 2016 оны дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Блю Скай таурын 1-р давхарт зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнд БНХАУ-ын шилдэг их сургуулийн төлөөллүүд өөрийн биеэр ирж шууд элсэлт авах юм байна. Мөн тус үзэсгэлэнд салбар салбартаа манлайлагч болсон шилдэг илтгэгч нарын лекцийг зохион үнэ төлбөргүй хүргэхээр ажиллаж байна. Чонон сүлд романыг эх хэлэндээ буулгасан энэ цагийн нэрт орчуулагч доктор (PhD) Д.Болдбаатар багш, мөн Их засаг их сургуулиар овоглодог доктор (PhD) Н.Учрал, онлайн худалдааны платформыг Монголд нутагшуулахаар тууштай ажиллаж буй Баяр агентлагийн захирал С.Баярсайхан, Тайван улсад мэргэжил эзэмшсэн дуучин Б.Хонгор нар болон бусад шилдэг илтгэгч нар тус арга хэмжээнд ирж хүүхэд залуустаа зориулан өөрийн туршлага, мэдлэг чадвараас хуваалцана.

Үзэсгэлэнгийн үеэр эдгээр илтгэлүүдээс гадна Хятад дууны ковер уралдаан, Ханз цээжлэх уралдаан зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдийг хүүхэд залуусын дунд зохион байгуулж байгаа бөгөөд Хятад хэл сонирхогч хэн бүхэн тус уралдаанд оролцох боломжтой.

Бас нэгэн онцлох зүйл нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон бусад сургуулийн тэтгэлгийн талаарх зөвлөгөө мэдээллийг албан ёсоор хүргэх бөгөөд энэхүү хэсэгт хүн бүр оролцох боломжтой. Уг арга хэмжээнд ирсэн хүүхэд залуус, эцэг эхчүүд  та бүхэн БНХАУ-ын шилдэг их, дээд сургуулиудад бүртгүүлээд Күнз боловсролын төвд хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнуулаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж