УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл СЕХ-нд хүсэлтээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар арван нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээд байна гэж СЕХ-ноос мэдээллээ.
СЕХ-ноос ирэх долоо хоногийн Лхагва гариг буюу 2016 тавдугаар сарын 4-ний өдөрт багтаан улс төрийн нам, эвслүүдэд хариу хүргүүлэх учиртай.
Т.ДАВААНЯМ