Олон улсын Жүдо бөхийн холбоо Москва хотын цагдаагийн даргад шагнал олгожээ

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Олон улсын Жүдо бөхийн холбоо Москва хотын цагдаагийн даргад шагнал олгожээ

Олон  улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч  Мариус Визер Москва хотын цагдаагийн дарга Анатолий Якунинд цагдаагийн бие бүрэлдэхүүний дунд жүдо бөхийн спортыг хөгжүүлж байгаа хувь нэмрийг нь үнэлж Олон улсын  Жүдо бөхийн холбооны тусгай хүндэтгэлийн шагнал Жүдо Алтан  Картыг олгожээ.Москва хотноо энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Европын жүдо бөхийн холбоо, Олон  улсын Жүдо бөхийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа  цэргийн болон цагдаагийн зөвлөлийн олон улсын тэмцээний өмнөхөн болсон  чуулганы  үеэр энэхүү шагналыг Олон улсын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулан өгчээ. ОХУ-ын нийслэл хотноо 1923 онд цагдаагийн офицерүүдийн бие бялдар,  тулааны урлагийг хөгжүүлэх үүднээс Динамо цагдаагийн спортын холбоог байгуулсан түүхтэй юм. Жилдээ 130 гаруй тэмцээнийг тамирчдынхаа дунд зохион байгуулдаг  энэ холбооны гишүүдийн 61 хувь нь Оросын олимпийн шигшээ багт харъяалагддаг гэсэн мэдээллийг шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр өгч байлаа. "Москва хотын цагдаагийн удирдлагууд цагдаагийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах хүрээнд  бие бүрэлдэхүүнийхээ бие бялдарын хөгжилд нэн гойд анхаарч ажилладаг. Бид иргэдийнхээ эрх ашигийг хамгаалах эрүүл чийрэг боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд  бүх төрлийн спортыг хөгжүүлж, боловсон хүчний сахилга батыг сайжруулан, цагдаагийн хүчний чадамжийг дээшлүүлэн ажиллаж байна” гэж Москва хотын цагдаагийн дарга Якунин өгүүлж, цагдаагийн хүчний бие бялдарыг хөгжүүлэхэд үнэтэй  хувь нэмэр оруулж байгаа явдалд талархлаа илэрхийлэн Олон улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчид "Цагдаа” хүрэл хөшөөг дурсгал болгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж