Сүмогийн их аварга Д.Дагвадорж хүндэт доктор болжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Сүмогийн их аварга Д.Дагвадорж хүндэт доктор болжээ

Саяхан эх орондоо олимпийн эрх олгох "Улаанбаатар-2016" чөлөөт бөхийн олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулж,  Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооны нэр хүндтэй шагналыг хүлээн авсан Японы мэргэжлийн сүмогийн их аварга Асашёрюү Д. Дагвадорж өчигдөр/2016.04.28/ хүндэт доктор боллоо.

Сүмо бөхийн 68 дахь Ёкозүна Д. Дагвадорж "Аса" группын ерөнхийлөгчийн хувиар Японы  олон чиглэлийн компани аж ахуйн нэгжүүдтэй нилээд ойр дотно хамтран ажилладаг юм. Тэрээр Нагано хотын Мацумото их сургуулийн хүндэт доктор болсон тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Энэ өдрийг хүртэлх миний замнал.  Хүнд хэцүү байсан мөч, баяр хөөртэй байсан мөч, Ирээдүйн хүсэл мөрөөдөл” хэмээн жиргэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж