Шанхайн нисэх буудалд гал гарч хоёр хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Шанхайн нисэх буудалд гал гарч хоёр хүн амь үрэгджээ

Шанхайн Хунцяо нисэх буудалд өнөөдөр /IV.29/ гал гарснаас хоёр хүн амь үрэгдэж, дөрвөн хүн гэмтэж бэртжээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр (CCTV) нисэх буудлын газар доорх давхрын хоолойг ороосон дулаан тусгаарлагчид гал авалцсан байна. Галын улмаас нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй байна.

Шанхайн Хунцяо нисэх буудлын газар доорх давхрыг шинэчлэн засварлах төслийн дагуу завсарын ажил явагдаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж