Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Хортой юу, хоргүй юу?

Бидний ихэнх нь цаг  зав
бага үед лаазалж нөөшилсөн болон савласан хүнс
худалдаж авахад хүрдэг. Орчин
үеийн хүмүүс бэлэн хоол, пицца, хавчуургатай талх руу хошуурцгаадаг
болсон. Зарим үед ч бид оройн
хоол  болохын хооронд өл дарахын тулд шоколад, жигнэмэг
мэтийн аар саар зүйл идэх
нь элбэг тохиолддог. Эсвэл ерөөс
хоол хийх дургүй хүмүүс ч байдаг. Дуртай ч бай, дургүй ч бай бидний идэж буй зүйлд савласан, нөөшилсөн, лаазалсан хүнс
ихээхэн байр суурь эзлэх болжээ. Хүнсний
үйлдвэрлэлд ч уг бүтээгдэхүүн асар их хувь эзэлж байгаа юм. Сайн бүтээгдэхүүн байдаг ч эрүүл
хүнсний  стандартаас давсан хоол нэртэй  хор нэлээдгүй
бий. Ихэнх савласан бүтээгдэхүүнд таны хор уршгыг нь төсөөлөхгүй найрлага байдаг. Тухайлбал савласан
бүтээгдэхүүнд хадгалах хугацааг нь уртасгах
зарим нэг төрлийн найрлага
ордог. Бүтээгдэхүүн сонгохдоо таны мэдэхгүй зүйлс найрлагад нь 
орсон эсэхийг шалга. Найрлагад нь байгалын гаралтай гэхээсээ илүү гар аргаар гаргаж авсан зүйл орсон бол сайн гэсэн үг. Бүтээгдэхүүний
найрлага уншихад ойлгомжгүй,
шинжлэх ухааны хэллэг олон байх тусмаа аюултай болж ирдэг. Савласан болон лаазалсан
хүнс хэрэглэх гарцаагүй тохиолдолд найрлагад нь доорх
зүйлс орсон эсэхийг сайн шалгаарай.
Эдгээр нь удаан хадгалах зориулалттай эрүүл
мэндэд хортой нөөшилсөн бүтээгдэхүүнд
ордог найрлага юм.                                   

Найрлага

Зориулалт

Хортой нөлөө

Будаг оруулагч /artificial
colors/           

өнгө оруулахын тулд чулуун нүүрсний давирхайнаас гаргаж авсан
химийн нэгдэл

 

Харшил,астма хөдөлгөж,
толгой өвдөх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Амт оруулагч /artificial
flavorings/     

Байгалийн амтыг орлуулсан өртөг бага химийн найрлага

Харшил, астма хөдөлгөж, экзем, арьсны үрэвсэл
үүсгэнэ.

Чихэр оруулагч /artificial
sweetener/

савлагаатай бүтээгдэхүүнийг урт хугацаагаар нөөшлөх зориулалттай           zero-calorie sweeteners

Бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж, толгой өвдөх, нүд
эрээлжлэх шинж тэмдэг илэрнэ.

Benzole /BHT,BHA, TBHQ/

Лаазалсан бүтээгдэхүүний өөх тосыг хуршихаас хамгаалах зориулалттай.

Астма, арьсны үрэвсэл, хавдарын шалтгаан болдог.
Дааврын тэнцвэрыг алдагдуулна.

Бромжуулсан ургамлын тос / BVO/

Нимбэгний төрлийн жимс болон зөөлөн ундаанд амт оруулах зориулалттай.

Хлостерины хэмжээг нэмэгдүүлнэ. Элэг, төмсөг, зүрх
бөөр, бамбай булчирхайд   хор учруулна. Бие дэх фруктозыг өөх тос болгон хувиргадаг.

Фруктоз сироп / high fructose
corn syrup/

Жигнэсэн бүтээгдэхүүний амт үнэрийг хэвээр хадгалах зориулалттай.Ундааны
зүйлд гол амт оруулагч болдог.

Чихрийн шижингийн 2-р хэлбэр, судасны
хорт хавдар болон зүрх хаагдахад
ч хүргэж болзошгүй. Элэгний бодисын солилцоонд
өөрчлөлт оруулна.

 

MSG   Мононатрит Глутомат

Рестораны бүр төрлийн хоол, зуушны гол амт оруулагч. Саладны крем,
чипс гэх мэт.

Хоолны дуршлыг эрс нэмэгдүүлж, огиудас хүргэх, толгой өвдөх, сульдах, зүрхний
цохилт жигд бус болох, аахилж, амьсгалахад хэцүү
болгодог.

Ургамлын болон шар буурцгын тос

Бусад төрлийн тосноос хямд хүнсний үйлдвэрлэлд
хамгийн өргөн хэрэглэгддэг.

Сайн хлостерины хэмжээг бууруулж,
муу хлостерины хэмжээг ихэсгэдэг. Зүрхний
дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж