Хоёр Энхболдыг юу нэгтгэв?

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Хоёр Энхболдыг юу нэгтгэв?

Өчигдөр орой /2016.04.28/ Ардчилсан намын дарга З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлийнхөө гишүүдийг дуудаж уулзахдаа сонгуулийн систем болон бусад асуудлаар мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр энэ удаагийн сонгуулийг жижиг мажоритар хувилбараар явуулахыг дэмжих ёстой гэдгийг Гүйцэтгэх зөвлөлийнхөө гишүүдэд хэлж, харин МҮАН, ИЗНН, Эх орон нам АН-ыг дэмжиж оролцохоор болсон тухай “шинэ мэдээ” дуулгажээ.

Энэ удаагийн сонгуулийн дүр зураг өөрчлөгдсөөр хамгийн сүүлд яригдаж байгаа хувилбараар АН, МАН, МАХН дангаараа оролцож, харин МҮАН болон ИЗНН бие даан сонгуульд оролцохгүй, харин Ардчилсан намыг дэмжих, улс төрийн хүрээнийхний анхааралд гэнэт орж ирсэн Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам Ногоон намтай эвсч оролцохоор болж байна.

Гэхдээ сонгуулийг ямар системээр явуулахаас ялагч нь тодорхой болно гэсэн үг. Ялангуяа УИХ-аас дэмжлэг авах магадлал хамгийн өндөртэй, гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж буй ч, илэрхий буруутгаж чадахгүй байгаа, харин хоёр Энхболдын хооронд хийгдсэн тохироо ёсоор жижигрүүлсэн мажоритар хувилбар буюу 76 жижиг тойргоор сонгуулийг явуулбал Ардчилсан намын хувьд 2000 оны гашуун түүхээ давтаж болзошгүй.  Гэхдээ Ардын нам дотор ч жижиг мажоритар хувилбар нь улс орны хөгжил болоод Монголын улс төрийн хувьд ухарсан сонголт болно гэж АН-ынхантай адилхан дургүйцэх хүмүүс олон байгаа бололтой. Гэсэн ч намуудын дарга нар ямар ч байсан мажоритар хувилбараар сонгуулийг явуулна гэдгээ намынхаа удирдах байгууллагынхандаа дуулгаснаас харвал найм дахь удаагийн парламентын сонгууль жижиг 76 тойргоор явах нь бүр ойлгомжтой болж байна. Уг нь арай ч Ардчилсан нам хоёр алхам хойшоо ухрахгүй байх гэсэн горьдлого тээгсэд улс төрийн хүрээнд олон байсан юм.

Бүлгийн гишүүд болон намын гишүүдийнхээ байр суурийг бодолцолгүй, чухам өөрсдийнхөөрөө “шатар” тоглохоор зүтгэж байгаа хоёр Энхболдыг холбож, нэгдэх шалтгаан юу байв аа? гэсэн асуудал энэ бүхний эцэст тавигдах болов уу?

Рейтинг нь сул, дотоод хагарал нь ил задгай болсон Ардчилсан намын дарга намаа ялагдалд хүргэж болзошгүй хамгийн хүнд хувилбарыг сонгох болсон хийгээд гишүүдэд нь тэгтлээ таалагдахгүй байгаа жижигчилсэн 76 тойргийг “шахаж” буй Ардын намын дарга нарын хошуу холбон гүйх болсон нь гуравдагчдыг “шалдан” үлдээх, бүр цаашилбал улс төрөөс шахах цаад бодлоготой нь холбоотой болов уу гэсэн хардлага байна. 

Ийнхүү бүлгийн гишүүд болон намын гишүүдийнхээ байр суурийг бодолцолгүй, чухам өөрсдийнхөөрөө “шатар” тоглохоор зүтгэж байгаа хоёр Энхболдыг холбож, нэгдэх шалтгаан юу байв аа? гэсэн асуудал энэ бүхний эцэст тавигдах болов уу?

Рейтинг нь сул, дотоод хагарал нь ил задгай болсон Ардчилсан намын дарга намаа ялагдалд хүргэж болзошгүй хамгийн хүнд хувилбарыг сонгох болсон хийгээд гишүүдэд нь тэгтлээ таалагдахгүй байгаа жижигчилсэн 76 тойргийг “шахаж” буй Ардын намын дарга нарын хошуу холбон гүйх болсон нь гуравдагчдыг “шалдан” үлдээх, бүр цаашилбал улс төрөөс шахах цаад бодлоготой нь холбоотой болов уу гэсэн хардлага байна.  Нөгөө талаар, жагсаалтыг эрэмбэлэх нь хоёр Энхболдын хувьд толгойны өвчин байсан нь үнэн. Фракциудынхаа эрх ашгийг тусгах, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гээд эцэс сүүлдээ намдаа зодоон тарихгүйн тулд Үндсэн хуулийн Цэцээр бамбай хийж, өөрсдийнхөө зовлонгоосоо салах арга ч сүвэгчилж суугааг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн дөрвөн жил засаг барихдаа нам, намтай салж, нийлж үзсэн Ардчилсан намынхны хувьд олон болохоос илүү олонх болох нь дээр гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон байх. Түүнчлэн Ардын нам болон Ардчилсан намын рейтинг адилхан сул байгаа нөхцөлд холимог системээр сонгуулийг явуулбал гуравдагч намууд бүлэг байгуулаад гараад ирэх боломж буйг тэд тооцсон биз ээ. Учир нь, 48:28 буюу холимог системээр сонгуулийг явуулбал АН, МАН адилхан 20 гаруй хувийн рейтингтэй байгаа гээд тооцвол нийлээд 50 орчим суудлыг авахаар, харин 26 суудал нь гуравдагчид оногдохоор байгаа юм.

Ч.Сайханбилэг сайд өдий хүртэл бүтэн таван сар Эрүүл мэнд, спортын сайдаа томилж чадахгүй байгаа нь оймсонд хавчуулагдан ордонд орж ирсэн “бүлэг”-тэй холбож үзэж болох  талтай. Тиймээс л энэ удаагийн сонгуульд адилхан рейтингтэй байгаа АН, МАН-ынхан гуравдагчдыг шахахын тулд жижиг 76 дээр гар өргөхгүй намын дарга нарынхаа шийдвэрээс зөрж чадахгүй бүлтэлзэж сууна.

Сонгуулийн хуульд зааснаар намууд нэр дэвшигчээ тавдугаар сарын 2-9 өдрүүдэд тодруулах ёстой. Гэсэн ч намуудын байраар эргэлдэх хүмүүс олон ч, тойрог хуваарилалт хараахан эцэслэгдээгүй, өнгөрсөн долоо хоногт гарсан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс болж улс төр тодорхойгүй, намууд ч, улстөрчид ч хүлээлтийн горимд шилжицгээжээ.

УИХ-аар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, жижиг мажоритар хувилбараар баталбал тойрог хуваарилалт дахин өрнөнө. Тиймээс тавдугаар сарын 2-9 өдрүүдэд нэр дэвшигчээ тодруулах хуулийн заалтыг өөрчилж тавдугаар сарын 20 хүртэл болгох тохиролцоо мөн л хоёр Энхболдын дунд явагдаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Гуравдагчдыг шахах, бүр уусгах бодлого барьж байгаа хоёр Энхболд хослон тоглолтынхоо хүрээнд пропорционалийг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргуулж чадлаа. Ннамын дарга нарынхаа энэ захиалсан хувилбарыг үг дуугүй батлахаас өөр сонголт улстөрчдөд үлдээгүй бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж