Украины шүүх Оросын адмиралыг баривчлах тушаал гаргав

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Украины шүүх Оросын адмиралыг баривчлах тушаал гаргав

Украины Киев хотын шүүх ОХУ-ын Хар тэнгисийн флотын коммандлагч, дэд адмирал Александр Витког баривчлах тушаал гаргалаа.

ОХУ-ын тэнгисийн цэргийн адмиралыг Украины хууль сахиулагчид тус улсын эсрэг ноцтой гэмт хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа бөгөөд мөрдөн  байцаалтаас бултсан гэж буруутгажээ.

Киев хотын шүүх Хар тэнгисийн флотын коммандлагчийг баривчлах тушаал гаргасан талаар Украины Ерөнхий прокурорын албан ёсны сайтад мэдээлжээ.

Александр Витког 2041 оны хоёрдугаар сараас гуравдугаар сарын 21-ны хооронд ОХУ-ын зэвсэгт хүчнээс Украинд дайн өдөөсөн үймээн самуун гаргасан, удирдан зохион байгуулж, олон хүний амь насыг хохироосон гэж сэжиглэж байна.

Украин Крымийг ОХУ өөртөө нэгтгэсэн хэрэг явдалд ОХУ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг буруутгаж эхэлсэн нь энэ ажээ. Украины шүүх Александр Витког Кремлийн зааврын дагуу Украины зэвсэгт хүчинд саад хийхэд Хар тэнгисийн флотыг ашиглаж, нууц мэдээлэл дамжуулан, гол гол обьектыг эзэлсэн гэж буруутгажээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж