Мэргэжлийн жүжигчдэд урилга хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн жүжигчдэд урилга хүргүүллээ

МУАЖ Г. Мягмарнаран: Жижиг дүр гэж байдаггүй 

    Шинэлэг сонин санаатай сайхан нэвтрүүлгээс урилга ирүүлсэнд би олзуурхаж байна. Кино нь урлаг төдийгүй, нэг талаас авч үзвэл бизнес үүнээс гадна хүмүүс үзэгчдэд хүрсэн байх ёстой. Энэ утгаараа хөдөлмөрчдийн хүмүүсийн үзэгчийн санал бодлыг тусгаж байгаа нь сайхан байна. Өвгөн жүжигчин миний хувьд шилийн сайн эр Ганган Төгс, Тоорой Бандид тоглохгүй нь ойлгомжтой. Миний нас өнгөрсөн байна. Гэвч яах вэ гараад ороод явж буй ахмад аль эсвэл ноёны дүр байвал сайхан байна. Харц ард ч бай дүр бүтээх нь л чухал. Тийм аз завшаан тохиох юм биш байгаа гэж горьдож байна. Тайз дэлгэцийн бүтээлд жижиг дүр гэж байдаггүй, жижиг жүжигчин л гэж байдаг. Аз тохиогоод ард түмэн маань итгэл найдвараа өгвөл ямар ч дүр байсан тоглох болно. 

УДЭТ-ын найруулагч, СТА Ч. Түвшин: Түвшингийн дүр мөнхрөх гээд байна уу даа

    Уран бүтээлчийн хувьд мөн жирийн үзэгчийн хувьд наймайг энэ кинонд хамтран ажиллах санал тавьж, бүтээлч урилга ирүүлсэнд киноны ерөнхий найруулагч Б.Баатар болон Modern nomads, Hero entertainment, Боловсрол телевизийн хамт олонд баярлалаа. Санал ирж байгаа нь их том ач холбогдолтой юм. Уран бүтээлч хүний хувьд баяр баясгалан гэж хэлж болно. Ийм том реалити шоуны үр дүнд бий болох ард түмний кинонд Түвшингийн дүр мөнхрөх гээд байн уу даа. 

УДЭТ-ын жүжигчин Г. Эрдэнэбилэг: Өөрийгөө эвдсэн дүрүүдэд дуртай 

    Кино кодыг үзэж байгаа. Мэдээж жүжигчин хүн учраас кино, урлагтай холбоотой ямар мэдээ мэдээлэл байна түүнийг үзэхийг хичээдэг. Урилга авч байгаадаа баяртай байна. Би өөрийгөө эвдсэн өөрийгөө шинээр нээсэн дүрүүдэд их дуртай. Надад итгэж найддаг хүмүүс байдаг л байх. Тэр бүх хүмүүст маш их баярлалаа та бүхний урмыг алдахгүй олон сайхан уран бүтээлийг хийх болно гэж амлаж байна. 

УДЭТ-ын жүжигчин М. Түвшинхүү: Өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийнэ

    Баярлалаа надад урилга ирүүлсэнд. Маш сайхан аз завшаантай хэрэг байна. Би дөнгөж сая Казакстан улсад хийгдэж буй “Мянган хүү” нэртэй зүүн гарын хаант улсын тухай түүхэн кинонд тоглоод ирлээ. Ирэнгүүтээ л энэ урилгыг авна гэдэг маш баяртай явдал тохиож байна. Ер нь жүжигчин хүн горьдлого тээж явдаг шүү дээ. Найруулагч ямар дүрд тохирохыг мэднэ. Ямар дүр байлаа ч би өөрөөс шалтгаалах бүх зүйлийг сайн хийх болно. 

УДЭТ жүжигчин Т. Хулан: Залуу насаа түүхэн кинонд мөнхлөхийг хүсдэг

    Кино код нэвтрүүлэг надад таалагддаг. Хамгийн гол нь тухайн дүрдээ яг тохирох жүжигчдийг олж тоглуулах нь чухал гэж бодож байна. Мэргэжлийн жүжигчдэд урилга хүргүүлнэ гэж ярьж байхыг сонссон ч надад ирнэ гэж бодоогүй. Маш баяртай байна. Би залуу насаа түүхэн кинонд мөнхлөхийг маш их хүсдэг. 

 Баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж