Загвар өмсөгчид, дизайнерууд жүжигчний мэргэжил рүү урвах нь их болжээ. “Сайхан амьдрахыг хориглолтой биш” гэсэн нэртэй олон ангит киноны эхний ангиуд гарч эхэлжээ. Эхний ангиудыг харахад Кейт Мосс, Стелла Маккартни, Жордан Данн, Лара Стоун, Алекса Чанг зэрэг загвар өмсөгчид байна.
Ерээд оны сүүлч, шинэ зууны эхээр алдартай байсан английн олон ангит “Absolutely Fabulous” киноны үргэлжлэл нь “Сайхан амьдрахыг хориглолтой биш” кино юм. “Absolutely Fabulous” кинонд эрх танхи найз охид Эдин, Петси нарын тухай өгүүлдэг бөгөөп тэд бие биедээ өнгөрсөн доргионт амьдралаа дараалан ярьж байгаа тухай юм.
Шинэ цувралын цаащдын ангиудад эгч дүү хоёр Кара ба Поппи Делевинь, Ким Кардашьян, Сьюки Уотерхаус, Лили Коул, Жерри Холл, Жан-Поль Готье, дуучин эмэгтэй La Roux нар тоглох аж.
“Сайхан амьдрахыг хориглолтой биш” гэдэг кино дэлхийн прокатад долдугаар сарын 1-нээс гарч ирэх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР