Пхеньян хоёр пуужин амжилтгүй хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Пхеньян хоёр пуужин амжилтгүй хөөргөжээ

Хойд Солонгос Пүрэв гаригт /IV.28/ дундын зайн тусгалын хоёр ширхэг баллистик пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсныг АНУ-ын цэргийнхэн мэдээлж байна. Эхний пуужинг орон нутгийн цагаар өлөөний 6.40 цагт Вонсан хотын эргийн ойролцоогоос хөөргөсөн боловч хэдхэн секундын дараа унасан аж. Пуужин ердөө хэдхэн метрийн өндөрт хөөрсөн тулд Өмнөд Солонгосын радарт илрээгүй гэнэ. Дараа нь оройн 19.26 цагт дахин пуужин хөөргөсөн боловч бас л амжилтгүй болжээ.

Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдрөөс хойш /IV.15/ “Мусудан” баллистик пуужингийн туршилтыг дахин хийжээ. Ким Ир Сений төрсөн өдрөөр хөөргөсөн пуужин дэлбэрч хүний амь эрсдэж, гэмтэж бэртсэн болохыг Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан мэдээлсэн.

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт шумбагч хөлгөөс пуужин хөөргөсөн нь 30 км хол туссан юм. Гэвч Мусудан пуужингийн туршилт амжилтгүй байна. Хойд Солонгост ирэх долоо хоногт болох Хөдөлмөрийн намын их хурлаас өмнө удирдагч Ким Чен Ун дунд зайн баллистик пуужингийн туршилтыг амжилттай гүйцэтгэхээр хичээх болжээ. Иймээс “Пхеньян өмнөх алдаагаа бүрэн гүйцэт засалгүй яаравчлан дахин хөөргөсөөр байна” хэмээн Солонгосын батлан хамгаалах, аюулгүй байдлын форумын шинжээч Ян Ук мэдэгджээ.

3000 км хол тусах чадалтай Мусудан пуужин нь Япон болон АНУ-ын Гуам хүрэх боломжтой хэмээн зэвсгийн экспертүүд дүгнэжээ. Гэхдээ Хойд Солонгосын Мусудан пуужингийн туршилт амжилтгүй болсоор байна.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж