Леди Гага, Элтон Жон хоёр америкчуудыг хувцаслахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Леди Гага, Элтон Жон хоёр америкчуудыг хувцаслахаар шийджээ

Фото: Love Bravery

Америкийн дуучин эмэгтэй Леди Гага, Британийн хөгжимчин Элтон Жон хоёр хамтран хувцасны Love Bravery шинэ брэнд бүтээж байгаагаа зарлалаа. Тэд шинэ загваруудаа тавдугаар сарын 9-нөөс худалдаанд гаргана гэж WWD мэдээлэв.

Тэдний шинэ загварын хувцаснуудад футболкууд, хөвөн даавуун зузаан цамцнууд, нүдний шил, энгэрийн зүүлт, малгай, мөн хэдэн янзын цүнх багтжээ. Хурц тод өнгийн зурагтай эдгээр хувцас 100 ам.доллараас илүүгүй үнэтэй байх юм. Борлуулалтын орлогынхоо дөрөвний нэгийг Born This Way Foundation ба Elton John AIDS Foundation гэх буяны санд өгөх юм байна.

Фото: Love Bravery

Өнгөрсөн хоёрдугаар сард эмэгтэйчүүдийн хувцасны  шинэ шугамыг The Gossip хамтлагийн гоцлол дуучин эмэгтэй Бет Дитто гаргасан байлаа. Түүний цуглуулгын хувцаснуудын үнэ 66-433 долларын хэлбэлзэлтэй байлаа. Ийнхүү дуучдын дунд  алдаршаад байгаа загвар бүтээх ажлаас  Леди Гага, Элтон Жон хоёр хоцорсонгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж