ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахыг уриалав

Францын Үндэсний ассемблей Засгийн газартаа ОХУ-ын эсрэг хоригийг хүлээн зөвшөөрөхгүй байх уриалга хүргүүлжээ.

Үндэсний ассемблейн нийт 55 гишүүний 44 нь уг саналыг дэмжсэн байна. Францын Бүгд найрамдах намын нэгэн гишүүн энэ санал хураалтыг түүхэн ялалт хэмээн Твиттер хуудсандаа жиргэсэн байна.

Энэ уриалга нь 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн хэрэг явдлаас үүдэн Европын холбоо тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсантай холбоотой юм.

Францын Үндэсний ассемблейн гишүүдийн дийлэнх нь Засгийн газраасаа 2016 оны зургадугаар сард ОХУ-ын эсрэг авсан хоригоо цуцлах уриалга хүргүүлснээс гадна улс төрийн хоригуудыг нэн даруй цуцлах яриа хэлэлцээ өрнүүлэхийг хүсчээ.

Үндэсний  ассемблей Засгийн газартаа хүргүүлсэн уриалгадаа ОХУ-ын эсрэг хориг нь Украины хямралыг намжаах биш харин Франц, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаанд хор учруулна гэжээ.

Францын хууль тогтоогчид мөн Францын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавьсан ОХУ-ын хоригийг цуцлуулах талаар Кремлийн удирдлагуудтай яриа хэлэлцээ хийхийг уриалжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж