Иргэний харьяаллын тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Иргэний харьяаллын тухай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдэх юм.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийг УИХ-аас 1995 онд баталж, мөн нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлийг зохицуулах зорилгоор 4 удаагийн өөрчлөлтийг оруулсан хэдий ч өнөөгийн нийгмийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа аж.

Тухайлбал, Монгол Улсын төр, иргэн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог баталгаажуулсан, тус улс иргэнээ алддаг бус авч үлдэх бодлогыг тодорхойлсон эрх зүйн суурь зохицуулалтыг цаг алдалгүй хуульчлахгүй бол 1995 оноос өнөөг хүртэл хугацаанд /2015 оны 12 дугаар сарын байдлаар/ давхар харьяалал үүсгэсэн 16000 орчим насанд хүрсэн иргэн /тэдгээрийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд/, 6000 орчим хүүхдийн иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүссэн байна.

Иймд Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Иргэний харьяаллын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.ганхуяг “Хүн ам цөөтэй Монгол Улс энэ асуудлыг шийдэх шаардлагатай. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. 59 мянган иргэн харьяаллаасаа гараад, 16 мянган иргэн давхар харьяалалтай байна. Тэдний 50 хувь эмэгтэй, 40 хувь хүүхэд байна. Иймээс асуудлыг зохицуулах хууль шаардлагатай” гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж