Зам, гүүрүүдийг тоолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Зам, гүүрүүдийг тоолж эхэллээ

Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт томилсон комисс орон нутгийн чанартай зам, замын барилга байгууламжийг тоолж, дахин үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж эхэллээ. Аймгийн хэмжээнд 2008 оны байдлаар орон нутгийн чанартай 169 метр гүүр, аймаг, сум хоорондын сайжруулсан болон хөрсөн 1023, сум, баг хоорондын хөрсөн 1230, хатуу хучилттай 27.5 км авто замыг тээвэр, зорчигчдын үйлчилгээнд ашиглаж тээврийн хэрэгсэл эзэмшигчид зорчигчид амь албаны ажил төрлөө амжуулж байсан юм. Энэ статистик мэдээлэлд ямар өөрчлөлт орсныг энэ удаагийн тооллогоор шинэчлэн дахин үнэлгээ хийж данс бүртгэлд авахын зэрэгцээ тэдгээр зам, замын барилга байгууламжийг баримтжуулан мэдээллийн сан бий болгон аймгийн хэмжээний авто замын нэгдсэн сүлжээ хийж хэтийн бодлого боловсруулна. Энэ бол орон нутагт газар дээр нь очиж тоолон хэмжиж дүн мэдээ гаргах ажил юм. Тус комиссын урьдчилан тооцоолсноор нийт сум, мөн хөдөөгийн 50 гаруй багийн нутгаар 2,4 мянга гаруй км явж тооллогын ажлыг зохион байгуулах гэнэ. Үүнд гүүр, зарим замын зургийг авч баримтжуулах ажээ. Нийт сум болон аймгийн хэмжээний авто замын сүлжээ бүхий зураглал бэлтгэж хулдаасан хэвлэлээр гаргуулна хэмээн аймгийн тээвэр, авто замын газрын дарга Д.Нарангэрэл ярилаа. Энэ ажлыг зохион байгуулахад зориулан авто замын сангаас гурван сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж