ОХУ-аас пуужингийн хөдөлгүүр худалдан авахыг АНУ-ын Конгресс дэмжив

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

ОХУ-аас пуужингийн хөдөлгүүр худалдан авахыг АНУ-ын Конгресс дэмжив

АНУ-ын Конгрессийн Зэвсэгт хүчний асуудал хариуцсан Төлөөлөгчдийн танхимын байнгын хороо ОХУ-аас пуужингийн РД-180 загварын 18 хөдөлгүүрийг худалдан авах саналыг дэмжлээ.

“ОХУ-ын “Энергомаш" нэгдлээс РД-180 гэсэн пуужингийн хөдөлгүүр худалдан авах санал нь АНУ-ын 2017 оны Батлан хамгаалахын төсвийг (National Defense Authorization Act) хэлэлцэх үеэр халуун маргаан дэгдээв. Энэ тухай DefenseNews портал мэдээлжээ.

Колорадо мужийн сенатор Майк Майком Коффманы хуульд оруулсан засварын төсөл нь ОХУ-аас худалдан авах пуужингийн есөн хөдөлгүүрт гаргах мөнгийг 18 хөдөлгүүрийн хэмжээнийх болгон нэмэгдүүлэх тухай байсан юм. Комиссийн гишүүд уг төслийг дэмжлээ.

Шинэ хөдөлгүүр бүтээтэл бэлэн байгаа хөдөлгүүрүүдийг ашиглах тухай яриа мөн хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн юм. Тухайлбал, Бүгд найрамдах намын Калифорни мужийн сенатор Дункан Хантер "Бид хөдөлгүүрүүдийг нөөцөд худалдан авч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины халаасыг зузаалахын оронд арваад хөдөлгүүрэй байхад хангалттай биш үү? Энэ төсөл нь Оросын цэргийн шинэчлэлийг санхүүжүүлж байна" гэж сануула.

Харин хуулийн засварыг санаачлагч сенатор Коффман "Сансрын орон зайд баталгаатайгаар нэвтрэх нь манай үндэсний аюулгүй байдлын шаардлага юм. Оросын  пуужингийн хөдөлгүүрээс хамааралгүй болох эрмэлзлийг би ойлгож байна. Харин тэр нь сансарт баталгаатай нэвтрэхээс үл хамаарна" гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж