Ирэх сард Филармони хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Ирэх сард Филармони хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй

Монгол улсын филармони ирэх сараас “Хүүхдийн ертөнц” хөгжмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх юм байна. Хүүхэд багачуудад хөгжмөөр дамжуулан, урлаг гоо зүйн боловсрол олгох зорилготой юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд ирэх сарын 7-нд Хүүхэлдэйн кинонуудын хөгжмийг “Баянмонгол” жааз найрал хөгжим удирдаач Б.Ганбатын удирдлагаар эгшиглүүлэх бол 28-нд “Хувдай ишигний паян үлгэр” симфони найрал хөгжмийг удирдаач Д.Нямдаш удирдан тоглуулна. Мөн 31-нд Морин хуурын чуулган “Амьтдын ертөнц” хүүхдийн уран бүтээлийн концерт тоглох юм.

Монгол улсын филармониос иргэд, олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд 2016 онд нийт зургаан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. “Хүүхдийн ертөнц” төсөл уг хөтөлбөрийн дөрөв дэх төсөл юм байна.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж