Хорин жилийнхээ ойдоо зориулан Spice Girls хамтлаг аялан тоглолт хийхээр шийджээ. Гэхдээ энэ шийдвэрийг хамтлагийн гишүүн Виктория Бекхэм дэмжээгүй гэнэ.
Spice Girls хамтлаг эргэн нэгдэж байгааг баталсан мэдээ албан ёсоор гараагүй ч хамтлагийн гишүүд өөрсдөө энэ тухай ярьж байсан юм. “Бид бие биедээ сайн ханддаг, би бол шинэ шоунд оролцохдоо таатай байх болно” гэж Эмма Бантон (Emma Barton) хэлсэн юм.
Домогт энэ хамтлагийн бусад оролцогч нь ч нийлэх саналыг баяртайгаар хүлээн авчээ. “Манай 20 жил шүү дээ! Ийм ойг тэмдэглэхгүй бол нүгэл болно. Удахгүй бишрэгчдээ баярлуулах болно гэж найдаж байна” хэмээн Мелани Браун (Melanie Brown) нэгэн удаа телевизээр ярьжээ.
Болж магадгүй шоуг зөвхөн Виктория Бекхэм (Victoria Beckham) л тоохгүй байгаа төдийгүй түүнд оролцохоос татгалзжээ. Хамтлагаас салсны дараа Виктория дизайнер болж, амьдралаа гэр бүл болон брэнддээ бүрэн зориулжээ. Тайзнаа эргэн ирвэл хамтлагийнханд амалж байгаа 10 сая фунт стерлинг ч түүнийг догдлуулсангүй. Лондоны 2012 оны олимпийн хаалт дээр Spice Girls хамтлаг тоглосон нь түүний хөгжимчний карьераа төгсгөх хамгийн сайхан боломж байсан гэж Бекхэм ярьж байгаа.
Гэхдээ шүтэн бишрэгчид нь түүнийг дахин харж магадгүй. Саяхан хэвлэлүүд бичихдээ Бекхэм шийдвэрээ өөрчлөөд Лондоны тайзнаа хамтлагтайгаа нэгдэнэ гэсэн хэмээн бичжээ. Харин эх сурвалж түүнийг дуулж бүжиглэхгүй гэсэн байв. Виктория хамтлагийнхаа концертын хувцсыг хийж магадгүй гэж хүмүүс таамаглаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР