Японд таван сарын дотор анх удаа үнэ буулаа

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Японд таван сарын дотор анх удаа үнэ буулаа

Японд шинэ хүнсний бүтээгдэхүүнийг тооцолгүйгээр хэрэглээний үнэ  энэ оны гуравдугаар сард 0,3 хувиар буурлаа. Өмнөх хоёр сард нь энэ үзүүлэлт тэг байсан юм.

Ийнхүү сүүлийн таван сарын дотор анх удаагаа Японд дефляци буюу барааны үнэ буужээ. Хэрэв шинэ хүнс, цахилгааны үнийг тооцохгүй бол  хэрэглээний үнэ  0,7 хувиар нэмэгдсэн ба  хэрэглээний үнийн ерөнхий индекс нь гуравдугаар сард 0,1 хувиар буурчээ.

Японы аж үйлдвэрлэл сэргэж, гуравдугаар сард 3,6 хувиар нэмэгдсэн байна. Шинжээчид хоёрдугаар сард дүгнэхдээ  өмнөх сарынхаасаа үзүүлэлт нь 0,1 хувиар нэмэгдэнэ гэсэн юм. Сая болж өнгөрсөн газар хөдлөлт энд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн гэж тэд хэлж байна.

Бөөний худалдаа нь гуравдугаар сард 1,4 хувийн өсөлтийг харууллаа гэж Японы Эдийн засаг, худалдааны яам мэдээлэв.
Гэхдээ жилийн дүнд оруулан тоолохоор худалдаа 1,1 хувийн уналттай байлаа.  Шинэчлэн гаргасан тооцоогоор  бөөний худалдаа нь хоёрдугаар сард 0,4 хувийн өсөлттэй байжээ.

Bloomberg агентлагын асуусан шинжээчид худалдааны өсөлтийг 0,5 хувь байна гэж дүгнэсэн билээ. Их дэлгүүрүүд, супермаркетуудын худалдаа гуравдугаар сард жилийн үнэлгээгээр 1,2% -иар уналаа. Өмнөх сард нь өсөлт нэмэгдэн 2,2%-тай байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Японд шинэ хүнсний бүтээгдэхүүнийг тооцолгүйгээр хэрэглээний үнэ  энэ оны гуравдугаар сард 0,3 хувиар буурлаа. Өмнөх хоёр сард нь энэ үзүүлэлт тэг байсан юм.

Ийнхүү сүүлийн таван сарын дотор анх удаагаа Японд дефляци буюу барааны үнэ буужээ. Хэрэв шинэ хүнс, цахилгааны үнийг тооцохгүй бол  хэрэглээний үнэ  0,7 хувиар нэмэгдсэн ба  хэрэглээний үнийн ерөнхий индекс нь гуравдугаар сард 0,1 хувиар буурчээ.

Японы аж үйлдвэрлэл сэргэж, гуравдугаар сард 3,6 хувиар нэмэгдсэн байна. Шинжээчид хоёрдугаар сард дүгнэхдээ  өмнөх сарынхаасаа үзүүлэлт нь 0,1 хувиар нэмэгдэнэ гэсэн юм. Сая болж өнгөрсөн газар хөдлөлт энд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн гэж тэд хэлж байна.

Бөөний худалдаа нь гуравдугаар сард 1,4 хувийн өсөлтийг харууллаа гэж Японы Эдийн засаг, худалдааны яам мэдээлэв.
Гэхдээ жилийн дүнд оруулан тоолохоор худалдаа 1,1 хувийн уналттай байлаа.  Шинэчлэн гаргасан тооцоогоор  бөөний худалдаа нь хоёрдугаар сард 0,4 хувийн өсөлттэй байжээ.

Bloomberg агентлагын асуусан шинжээчид худалдааны өсөлтийг 0,5 хувь байна гэж дүгнэсэн билээ. Их дэлгүүрүүд, супермаркетуудын худалдаа гуравдугаар сард жилийн үнэлгээгээр 1,2%-иар уналаа. Өмнөх сард нь өсөлт нэмэгдэн 2,2%-тай байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж