Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн баасан гаригийн өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусдад хорлогдсон эмэгтэй хүний цогцос олджээ. Хэргийн газарт ажилласан УМБГ, ЭЦГ-ын эх сурвалжуудын хэлснээр уг цогцос толгойгүй байжээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, талийгаачийн хэн болохыг тогтоон, гэмт хэрэг үйлдсэн байж болох сэжигтнийг долоон цагийн дараа олж саатуулсан байна. Талийгаач эмэгтэй Б тус дүүргийн XIV хороонд амьдардаг байжээ. Сэжигтэн анхны мэдүүлгээрээ аймшигт хэрэг үйлдсэнээ хүлээгээд байгаа аж. Хардалтын улмаас уг хэргийг үйлдсэн байж болзошгүй талаар эх сурвалж хэллээ. Сэжигтэн Г гэх залуу 1974 онд төрсөн, 37 настай, ял шийтгэл эдэлж байгаагүй нэгэн аж. Хэргийг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгаж байна.

Б.Сайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж