Иран улс 2017 оноос гаднаас шатахуун импортлохоо болино хэмээн Оросын INTERFAX агентлаг мэдээллээ. Нефтийн томоосон олборлогч Иран улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэргүйн улмаас гаднаас ташахуунаа авдаг байсан юм. Ираны нефть боловсруулах анхны үйлдвэр 2017 онд ашиглалтад орох гэж байгаа тухай тус улсын Нефтийн яам мэдээлсэн байна.
2017 оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа Persian Gulf Star үйлдвэр өдөрт 36 сая литр шатахуун, 14 сая литр дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Ираны өмнөд хэсэгт оршдог Өмнө Парсын ордоос олборлосон түүхий нефтийг энд боловсруулах юм. Сард боловсруулах түүхий нефтийн хэмжээг 360 мянган баррель гэж тооцоолж байна.
Ираны анхны нефть боловсоуулах үйлдвэрийн төрийн өмчийн National Oil Refinery and Distribution Co. (NIORDC) компани хувийн зарим компанитай хамтран барьж байгаа ажээ
Шинээр баригдах Persian Gulf Star үйлдвэрийн 49 хувийг Oil, Gas and Petrochemical Investment Co. компани, 33 хувийг Oil Industry Pension Fund, 18 хувийг National Oil Refinery and Distribution Co компани эзэмшдэг.
А.ШАРАВ