Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд Могул 1 жилийн ойгоо тохиолдуулан монголын ирээдүй болсон оюутан залуучуудынхаа боловсролд хөрөнгө оруулахаар боловсролын тэтгэлэгт худалдааг 7.25-ны өдрийг хүртэл зарлажээ. Энэ хугацаанд Могул брэндийн компьютерууд 15% хүртэл хямдарч байгаагийн зэрэгцээ худалдан авсан Могул компьютерийн үнийн дүнгийн 100.000 төгрөг тутамд Сингапур улсад үнэ төлбөргүй англи хэл сурах сугалаа дагалдах юм байна.
2011 оны 2 сард Microsoft корпорацийн Driver test manager системээр Могул брэндийн компьютер амжилттай тестлэгдэж, Windows7 үйлдлийн системтэй 100% нийцэж ажилласнаар Дэлхийн №1 програм хангамж үйлдвэрлэгч Microsoft корпораци чанарын гэрчилгээгээ олгосон нь энэхүү брэндийг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрсөн үйл явдал болсон байна. Могул брэндийн компьютерүүд нь олон улсын жишигт нийцүүлэн монголдоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн төдийгүй бусад брэнд компьютерүүдээс 30% хүртэл хямд үнийг санал болгож байгаа нь монголчууд бидний хэрэглээнд нийцсэн таатай санал ажээ.
Залуус аа, хэтэвчээ хэмнэж чанартай хэрнээ хямд үнэтэй компьютер аваад зогсохгүй оюундаа хөрөнгө оруулж, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх гайхалтай боломж чамайг хүлээж байна. Дашрамд дуулгахад Могул компьютерийг ITZone компьютерийн их дэлгүүрүүдийн салбаруудаас худалдан авах боломжтой юм байна. Лавлах утас: 31-24-24
Ингээд залуу таны удахгүй суралцах Сингапур улсаар хамтдаа аялцгаая.