“British Airways” компанийн Боинг 777 онгоц аянгад цохиулжээ. Прага хотоос ирсэн “BA857” нислэг Лондоны Чизик дүүргийн дээгүүр нисч явахад аянга цахилсан аж. Онгоц Лондоны Хитроу нисэх буудалд аюулгүй газардсан байна. Нисэх онгоцны зорчигчид аянга онгоцны далавчийг дайрсан бичлэгийг хийж интернэтэд тавьжээ. Нисэх онгоц аянгад цохиулах нь элбэг тохиолддог гэнэ. Тиймээс нисэх онгоцыг аянгад тэсвэртэй байхаар бүтээсэн байдаг аж.
Лондон хотноо аянга цахилгаантай шуурганы улмаас гурван нисэх онгоцны нислэг хойшилсон байна.
Эх сурвалж: The Telegraph
Б.АНХТУЯА