Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйл “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж 20-80 сая хүртэлх төгрөгөөр торгож, эсвэл 2-3 жил хорих ял эдлүүлнэ” гэсэн заалтаас болж эрүүл мэндийн салбарынхан бхуимдалтай байгаа билээ. Шинэ хулуь ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Тиймээс хууль хэрэгжиж эхлэхээс өмнө зүйл заалтад өөрчлөлт оруулах саналаа өгөхөөр Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтан, хуульчид орсон ажлын хэсэг байгуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар олон улсын жишигт нийцүүлэн уг хуулийн төслийг өөрчилж, санаачилж энэ талаар санал авахаар Засгийн газарт хүсэлтээ хүргүүлжээ. Уг хүсэлтэд “Хуульд заасан эрхийн дагуу хуулийн төсөлд өөрчлөлт оруулах санал боловсрууллаа. Уг төслийн талаарх санал хүсэлтээ Засгийн газар зохих журмын дагуу ирүүлэхийг хүсье” хэмээжээ.
Б.БАТ