“З.Алтай байхад АН-аар яахав”

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“З.Алтай байхад АН-аар яахав”

УИХ дахь МАН-ын бүлгийн шинэхэн дэд дарга Су.Батболд өнгөрсөн долоо хоногийн эхээр чуулганы танхимд ингэж хэлсэн нь бараг хэлц үг болох шахав. Сонгуулийн тогтолцоонд мажоритар, пропорционалийн алийг түлхүү оруулахаас болж үүссэн хоёр намын маргаан чинээндээ тулж УИХ дахь Ардчилсан намын бүлэг чөлөө хүсэхэд Су.Батболд дарга ийн хэлсэн хэрэг. “Цаана чинь бие даагч З.Алтай сууж байна. Алтай байхад Ардчилсан намаар яахав. МАН дангаараа ямар ч асуудлыг шийдээд явна шүү дээ” хэмээн омогдсон Су.Батболд даргад Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Хэлэх үгээ бодоорой. Битгий тодрох гэж хамаагүй юм яриад байгаарай” гэсэн хариу барьсан юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж