П.Анужин сонгуульд нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

П.Анужин сонгуульд нэр дэвшинэ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр үзэгчдийн хүндлэл хүлээн олноо танигдсан хөтлөгч П.Анужин 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь тодорхой болжээ. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр улс төрийн хүрээнд дэмжигчтэй болсон нь сонгуульд өрсөлдөх “виз”-тэй болоход нь нөлөөлж буй бололтой.

Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд парламент дахь улс төрийн намууд Сонгуулийн хуульд тодорхой квот тогтоох замаар замыг нь зөөллөхийг хичээж ирсэн. Гэвч одоо пропорциональ тогтолцоо байхгүй болж мэдэх нөхцөл байдал үүссэн нь эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүүхэн тойрогт өрсөлдөж, ялж гарч ирэхээс аргагүйд хүргэж буй.

Хөтлөгч П.Анужингийн хувьд олон улсын хуульч мэргэжилтэй. Авьяасыг тордож зүлгэж чадвал хүний зүрх сэтгэлийг хөглөж чадах уран бүтээл туурвиж болохын тод томруун жишээг нотолж чадсан авьяаслаг бүсгүй. Гэсэн ч түүндээ эрдсэнгүй, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хамт хөтлөлцөж байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Херо интертаймент”-ын уран бүтээлчдийн хамтын бүтээл гэж олзуурхаж ирсэн юм. Харин өнгөрсөн өвөл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг алдагдаж, олон нийтэд цацагдсанаар П.Анужин “Херо интертаймент”-ынхнаас зам салахад хүрээд буй. Одоо харин улстөрд хүч үзэх нь.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж