Филипп Лам дээд амжилт тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Филипп Лам дээд амжилт тогтоожээ

Германы хөлбөмбөгийн аварга шалгаруулах Бундеслигийг тэргүүлэгч Бавари багийн хамгаалагч Оливер Канын тогтоосон дээд амжилтыг Филипп Лам шинэчиллээ. Тэрээр саяхан Аваргуудын лигийн 104 дэх тоглолтоо хийснээр энэ тэмцээний хамгийн олон тоглолтонд  орсон  Герман тоглогч болсон байна. Түүнээс өмнө Баварийн хаалгач Оливер Кан аваргуудын лигийн 103 тоглолтонд орж, Германчуудын дээд амжилтын эзэн болж байсан юм. Бавари багаас энэ тэмцээний хамгийн олон тоглолтонд орсон тамирчдын жагсаалтын 3-рт Бастиан Швайнштайгер, Михаэль Баллак, Мануэль Нойер нарын тамирчид орж байгаа юм. Бастиан Швайнштайгер  аваргуудын лигийн 95 тоглолтонд орсон бол Михаэль Баллаз 93, Мануэль Нойер 81 удаагийн тоглолтонд орсон статистик үзүүлэлттэй байдаг юм.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж