Тэшүүрчид холбооныхоо удирдлагуудыг “хангалтгүй ажилласан” гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Тэшүүрчид холбооныхоо удирдлагуудыг “хангалтгүй ажилласан” гэж дүгнэв

Монголын тэшүүрийн холбооны ээлжит хурал 2014 оны арваннэгдүгээр сард болсон. Дөрвөн жилд нэг удаа болж, удирдлагаа сонгон хийж бүтээсэн ажлаа дүгнэдэг ч гэлээ энэ удаа гишүүд ээлжит бус хурал зарлаж, асуудлаа хэлэлцэж эхэллээ. Ээлжит бус хурал зарласны учир нь сүүлийн нэг жилийн хугацаанд холбооны үйл ажиллагаа суларсан, Ерөнхийлөгч Т.Нямдаваа нь ажлаа өгөөд нэлээд хугацаа өнгөрсөн ч суудал нь одоо хүртэл эзгүй байгаа. Мөн удирдах зөвлөлийн таван гишүүн эрхээсээ татгалзсан ч тэдний асуудлыг хэлэлцээгүй гэсэн шалтгаанаар гишүүд нь хуралдаж байна.

 Уг нь холбооны дүрмэнд  Ерөнхийлөгч огцрох өргөдлөө өгсөн л бол ээлжит бус хурлыг шууд зарлах ёстой байдаг. Гэтэл огцроод жил гаруй хугацаа өнгөрөөд байхад ямар ч хурал зарлаагүй байна.  Удирдах зөвлөлд Ерөнхийлөгч томилох  эрх байхгүй бөгөөд энэ эрх нь зөвхөн гишүүдэд байдаг. Гэтэл одоогийн удирдах зөвлөл нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг одоог хүртэл ажиллуулж байгаа ажээ.  Энэ мэтчилэн Тэшүүрийн холбоо нь одоогоор ямар ч эрхзүйн чадваргүй байна хэмээн хуралд оролцогчид ярьж байв. 

Мөн дараагийн нэг асуудал нь одоогийн удирдах зөвлөл энэхүү спортыг хөгжүүлэх талаар үйл ажиллагаа явуулахгүй й байна хэмээн шүүмжлэв.  Улс, Олон улсын чанартай тэмцээн тасалдаж, олон улсын тэмцээнд оролцож буй залуу тамирчиддаа дэмжлэг үзүүлэхгүй удаж байгаа гэнэ.    Үүнийг бид цэгцлэх ёстой хэмээн хуралд оролцсон гишүүд нь үзэл бодлоо илэрхийллээ. Өнөөдрийн хуралд одоогийн ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Нармандахыг оролцохыг урьсан ч ирээгүй ч хурал үргэлжилж байна. Хурлын ирц 80 хувьд хүртэл учраас асуудлаа холбооны хэмжээнд ярих бүрэн эрхтэй хэмээн зохион  байгуулагчид ярьж байна.

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж