Оросын Алс Дорнодод шинээр байгуулсан Восточный сансрын буудлаас өнөө өглөө /IV.28/ Союз пуужинг хөөргөх ажиллагааг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ажиглажээ. Союз пуужин Хятадын хилийн ойролцоо Амур бүс нутаг дахь сансрын буудлаас гурван ширхэг хиймэл дагуул зөөн Оросын цагаар 05.01 цагт хөөрчээ.
Союз пуужинг лхагва гаригт хөөргөхөөр төлөвлөсөн байсан юм. Гэвч пуужинг хөөргөхөөс хоёр минутын өмнө ажиллагааг зогсоосон нь хол замыг туулан ирсэн ерөнхийлөгч Владимир Путиныг багагүй бухимдуулжээ. Пуужин хөөргөх ажиллагааг зогсоосон техникийн доголдлоос болсон бөгөөд шинэ сансрын буудлын дэд бүтэцтэй холбоогүй аж.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА