Буриад Үнсгэлжин Дашагийн түүх хөөрхөн. 2008 оны шинэ жилийн өмнөхөн В.Путинийг телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэр Тугнуй суурины есөн настай Даша Варфомолеева охин утсаар түүнтэй холбогдож сууринд нь томчуудад ажил олддоггүй. Эмээгийнхээ тэтгэврийн мөнгөөр гэр бүлээрэ амь зуудаг. Эгчтэйгээ хоёулаа шинэ даашинзтай болохыг мөрөөддөг тухайгаа ярьжээ.
Тэр даруйд В.Путин Дашаг Москвад урьж эгч дүүст Үнсгэлжингийн даашинз бэлэглээд сууринд нь соёл, боловсрол, спортын цогцолбор байгуулахаа амласан байна. Түүнээс хойш цогцолборыг барьж эхэлсэн бөгөөд одоо ашиглалтад орох дөхжээ. Мөн 45 ортой амаржих газартай болжээ.
Өчигдөр Тугнуйд ирсэн Ерөнхий сайд В.Путин цогцолборын барилгын явцыг үзэж, мөн орхигдсон фермийг сэргээх хэрэгтэйг суурины удирдлагад хэлжээ. Нэг үеэ бодоход Тугнуйн иргэд нутагтаа эргэж ирж аж төрөл нь дээшилсэн байна. Дашагийн гэрийнхэн болоод сууриныхан Ерөнхий сайдыг хүндэтгэн хадаг барьж, буриад үндэсний малгай бэлэглэснийг В.Путин тэнд байх хугацаандаа өмссөөр явсан гэнэ.