"РИО-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны Ташкент хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа билээ.
Өчигдөр(2016.04.28) эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Анужин өрсөлдөж, VIII байр эзэллээ. Тэрбээр огцомоор 86 кг, түлхэлтээр 108 кг, нийлбэрээр 194 кг-ыг өргөлөө. Түүний жинд нийт 16 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин "В" ангилалд тэргүүлсэн юм.
Энэ өдөр явагдсан эрэгтэйчүүдийн 75 кг-д Ч.Очирхуяг ХVII байр эзлэв.
Манай гол жингийн өрсөлдөөн өнөөдрөөс эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Б.Энхтамир, +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан нар өрсөлдөж байна.
Азийн аваргаас олимпийн эрхийг багийн дүнгээр олгоно. Тодруулбал, тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарч РИО-г зорих баг тамирчид тодорно.
ДҮН:
Эрэгтэй:
- 56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж – 250 кг (110+140) – VIII байр
- 62 кг: ОУХМ Э.Мөнхдөл – 259 кг (116+143) – VIII байр, Б.Баярням – 222 кг (100+122) – XV байр
- 69 кг: Спортын дэд мастер Э.Оюунбат – 235 кг (110+125) – XXI байр
- 77 кг: Спортын мастер Ч.Очирхуяг – 277 кг (127+150) XVII, спортын дэд мастер Ө.Баянмөнх
- 85 кг: Спортын дэд мастер Б.Цэнд-Аюуш, спортын мастер Б.Гантулга
Эмэгтэй:
- 48 кг: ОУХМ Б.Золбоо 132 кг (62+70) – XIV байр, ОУХМ Ч.Нямзул 122 кг (57+65) – XVI
- 53 кг: ОУХМ А.Бум-Аюуш 151 кг (68+83) – XV
- 63 кг: ОУХМ Т.Анужин 194 кг (86+108) – VIII
- 75 кг: ОУХМ М.Анхцэцэг /ДАШТ-ий VIII, X, Дэлхийн залуучуудын олимпийн IV байр/, ОУХМ Б.Энхтамир
- +75 кг: ОУХМ Э.Билэгсайхан
ДҮН: http://www.iwf.net/results
Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР