Украин нисгэгчийн дүүг Оросын хилд саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Украин нисгэгчийн дүүг Оросын хилд саатуулжээ

Украины нисгэгч Надежда Савченкогийн дүү Вераг өнөө өглөө /IV.28/ ОХУ-ын хилээр гаргахгүй саатуулж, бичиг баримтыг нь хурааж авчээ. Вера Савченко Украины консулын ажилтны хамт дипломат албаны автомашинаар явж байсан аж. ОХУ-ын хилийн харуулууд Вера Савченког эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад бүртгэлтэй байгааг тайлбарлажээ.

Харин Украины гадаад хэргийн яамны төлөөлөгч Дмитрий Кулеба “Оросын хууль хяналтынхан дипломатын статусыг үл тоон тэднийг саатуулсан байна. Вера Савченког  саатуулсан нь ОХУ дахин нэг хүнийг барьцаалсан хэрэг биш байгаасаа” хэмээн твиттерээр жиргэжээ.

Өмнөх өдөр нь Риа-Новости сайтад ОХУ-ын шоронд хоригдож буй Украины нисгэгч Надежда Савченког Укрианд шилжүүлэн өгөх ажил эхэлснийг мэдээлсэн аж. Түүнийг суллах асуудлаар өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцсон хэмээн Украины ерөнхийлөгч Пётр Порошенко мэдэгдсэн юм. 2014 онд Украины зүүн мужаас баривчилсан Надежда Савченкод хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэргээр ОХУ-ын шүүх 22 жилийн ял оноосон юм.

Надежда Савченког Украинд үндэсний баатар хэмээн өргөмжилж байгаа бол ОХУ-д энгийн иргэдийн цусаар гараа будсан нэгэн гэж буруутгаж байна.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж