“Хэрэглэгчийн хөгжил” нээлттэй өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

“Хэрэглэгчийн хөгжил” нээлттэй өдөрлөг боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, аймгийн Засаг Даргын орлогч Р.Эрдэнэбаяр ахалсан ажлын хэсэг, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран  нээлттэй өдөрлөгийг “Дархан-50” цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Шинэ захын урд талбай гэсэн гурван газарт нэгэн зэрэг зохион байгууллаа.

Өдөрлөгт аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй аймгийн удирдлагууд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр нарын албаны хүмүүс оролцов.

Хэрэглэгчийн жилийн ажилд төрийн байгууллагууд манлайлж оролцсоноор иргэд хэрэглэгчиддээ хүрсэн төрийн үйлчилгээг үзүүлж чадах юм. Өдөрлөгийн ажиллагаанаас төрсөн сэтгэгдлээ аймгийн Засаг Дарга А.Энхболд хуваалцан “-Өнөөдөр Дарханчуудад “Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” уриан дор төрийн байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд шаардлагатай бүхий л төрийн үйлчилгээг нэг дороос үзүүллээ. Энэ ажил олны талархлыг хүлээж байгаа нь илт харагдаж байна. Өдөрлөгөт хүрэлцэн ирсэн хүмүүс төрийн үйлчилгээг чанаржуулах, түүний ил тод, нээлтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр үнэтэй санал бодлоо хэллээ. Аймгийн удирдлага өнөөдөр иргэдийнхээ дунд байж асуудлаа хамтран шийдэх талаар ярилцаж байгаа нь бидэнд том олз боллоо” гэлээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр хэрэглэгчийн жилийн хүрээнд орон нутагт түүчээ болон томоохон ажил зохион байгуулагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Иргэд, хэрэглэгчдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн ЗДТГ, түүний хэлтэс, агентлагууд нь төрийн албан хаагчдын үйл ажиллагааны хэм хэмжээ, ёс зүй, санхүү, хөрөнгө оруулалт болон төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүллээ. Төрийн байгууллагууд дотоод удирдлагын цахим системийг туршиж байгаа нь иргэдийн санаанд нийцэж байна. Мөн 7037-1212 нээлттэй утсаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, төрийн зарим үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлсэн. Аймгийн Засаг дарга А.Энхболд онцлон Дарханы иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг хүргэх “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг дуулгав. 

Ө.Рагчаасүрэн, М.Гүнжилхам 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж