МАН гүтгэсэн хэрэгт унах уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

МАН гүтгэсэн хэрэгт унах уу?

“Би юу хийчихэв”-ээ гэсэн жүжигчин Б.Амарсайханы видео бичлэг сошиалаар багагүй хандалт, шейр авсан. Энэ талаар “Херо энтертаймент”-аас хэвлэлийн бага хурал хийхдээ, МАН-ын захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ зарласан юм. Харин МАН-аас “манай захиалаагүй” гэдэг тайлбарыг өгөөд буй. Хэрэв МАН биднийг гүтгэсэн гэж шүүхэд хандвал “Херо энтертаймент” бусдыг гүтгэсэн хэрэгт унахаар байгаа юм. Харин МАН-аас энэ видеог захиалсан бол бусдыг гүтгэсэн хэргээр өөрсдөө хариуцлага хүлээж магадгүй байна.

Учир нь шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 70.1.6-д сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тотоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараавал мөнгөн торгууль оногдуулах юм уу үйл ажиллагааг нь зургаан сар түдгэлзүүлэхээр заасан бий.   Хэрэв АН гүтгэн доромжилсон гэж гомдол гаргаж, шүүхээс гүтгэн, доромжилсон гэдгийг нь тогтоовол уг видео бичлэгийг захиалагч болон гүйцэтгэгчид Сонгуулийн хуульд заасны дагуу мөнгө торгууль хүлээж магадгүй байна.

Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр “МАН болон “Херо энтертаймент”, жүжигчин Б.Амарсайхан нэр бусдын нэр хүндэд халдсан, гүтгэн доромжилсон хэрэгт унаж” болзошгүйг хэлж байна. Тэрбээр “Би юу хийчихэв”-ээ бичлэгээсээ болж жүжигчин Б.Амарсайхан, “Херо энтертаймент”, МАН гурав 16-20 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэгт унаж магадгүйг хэвлэлд өгсөн ярилцлагадаа сануулжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж