Волейболын АШТ-д 27 багийн 200-аад тамирчид өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Волейболын АШТ-д 27 багийн 200-аад тамирчид өрсөлдлөө

Волейболын спортын мастер, ахмад тамирчин К.Төлеген агсаны нэрэмжит тэмцээн 2016 оны 04 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Аймгийн Биеийн тамир, спортын газрын Спорт цогцолборт боллоо.

Аймгийн Биеийн тамир спортын газар, Аймгийн Волоейболын Холбоо, спортын мастер, ахмад тамирчин К.Төлөген агсаны гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд хамтран зохион байгуулсан уг тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 12 багийн 200-аад тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулав. Үүнд:

Эрэгтэй баг:

1-р байр Ш.Серикжан ахлагчтай ХЦ-ийн 0165-р анги
2-р байр С.Шалхар ахлагчтай ХЦ-ийн 0285-р анги
3-р байр Багдаулет ахлагчтай Улаанхус сумын баг

Эмэгтэй баг:

1-р байр П.Мөнхбулган ахлагчтай ХЦ-ийн 0165-р анги
2-р байр С.Гүлжилмаа ахлагчтай ХЦ-ийн 0285-р анги
3-р байр Сетерхан ахлагчтай “Эрчим” ХХК тус тус шалгарлаа.

Эрэгтэй:

Шилдэг довтлогчоор С.Шалхар /ХЦ-ийн 0285-р анги/
Шилдэг хамгаалагчаар Ш.Серикжан /ХЦ-ийн 0165-р анги/
Шилдэг холбогчоор Талгат /”Ганбарис” ХХК /
Тэгш тоглогчоор Н.Мерейхан /Улаанхус сум/

Эмэгтэй:

Шилдэг довтлогчоор Должидмаа /ХЦ-ийн 0165-р анги/
Шилдэг хамгаалагчаар Р.Баршагүл /Алтай сум/
Шилдэг холбогчоор Төгсбаяр /ХЦ-ийн 0285-р анги/
Тэгш тоглогчоор Гүлайм /МСҮТ/

Тусгай шагналаар:

Ашим /2-р Бүрэн дунд сургууль/
Р.Бахытгүл / Алтай сум/
Х.Досбол /Холбооны газар/
М.Мерейжан /Улаанхус сум/
Булган сум /эрэгтэй баг/ нарыг шагнаж урамшуулав гэж Баян-Өлгийн аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж