Тоглоомон буутай хүүг цагдаа нар бууджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Тоглоомон буутай хүүг цагдаа нар бууджээ

АНУ-ын Балтимор хотын цагдаагийн хоёр оффицер тоглоомон буу авч явсан 13 настай хүүг буудсан хэрэг гарчээ. Хүүг галт зэвсэгтэй явж байна гэж эндүүрсэн цагдаагийн ажилтнууд араас нь явган хөөж байгаад буудаж шархдуулжээ.

Харин хүү галт зэвсэг биш, тоглоомон буу авч явсныг удалгүй мэдсэн гэнэ.

Балтимор хотын цагдаагийн газар энэ талаар тайлбар хийхдээ хүү яг жинхэнэ буутай адилхан тоглоомон буу авч явсан нь ийм харамсалтай хэрэг гарахад хүргэсэн гэжээ.

Буудуулж шархадсан хүүг ойролцоох эмнэлэгт хүргэсэн бөгөөд шарх аминаас холуур өнгөрчээ. Харин хүүг буудсан цагдаагийн ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж