Сангийн яам 256 тэрбумын зээлийг хянаж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Сангийн яам 256 тэрбумын зээлийг хянаж байна

Эдийн засгийг эрчимжүүлж, алт олборлолтыг нэмэгдүүлэхээр алт олборлогчдод 256 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, есөн хувийн хүүтэй зээлүүлэхээр Засгийн газар өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Гэхдээ одоог хүртэл алт олборлогчид хөнгөлөлттэй зээлээ арилжааны банкуудаас аваагүй байна. Засгийн газраас зээлийн 50  хувийг батлан дааж, Монгол банк зээлэх мөнгөний эх үүсвэрийг шийдсэний дараа алт олборлогчид арилжааны банкуудаар дамжуулан зээлээ авах юм. Одоогоор Сангийн яамд таван аж ахуйн нэгж зээл авах холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Зээлийн бичиг баримтыг Сангийн яам хянаад эхний ээлжид хоёр компанид зээл олгох шийдвэрийг баталгаажуулсан байна. Зээл авах хүсэлтэй бусад компаниуд шат шатандаа зээл хөөцөлдөхөд шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж, хянуулж буй тухай Уул уурхай яамнаас мэдэгдлээ. Засгийн газар алт олборлолтоо ямар нэг маргаангүй явуулдаг компаниудад хамгийн түрүүнд зээл олгоно гэсэн шалгуур тавьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж