Оршуулга хийхийг зөвшөөрсөн газруудыг зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Оршуулга хийхийг зөвшөөрсөн газруудыг зарлаж байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 15-р тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн 7 оршуулгын газрын жагсаалт, байршил ,хэмжээг баталсан. Үүнд;

  • Нарангийн энгэрийн оршуулгын газар,

  • Нарангийн энгэр дэх Мусалман шашинтны оршуулгын газар,

  • Мааньтын буюу Өлзийтийн оршуулгын газар,

  • Алтан-Өлгийн оршуулгын газар баруун турууны шарил чандарлах төв,

  • Гачууртын шарил чандарлах төв,

  • 61-ийн гармын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн

зэрэг оршуулгын газруудад оршуулгын үйл ажиллагааг мэргэжлийн компаниуд хэвийн зохион байгуулан ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж