Олимпын бамбарыг Бразильд шилжүүлэн өгөв

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Олимпын бамбарыг Бразильд шилжүүлэн өгөв

Олимпын наадам болохоос 100 хоногийн өмнө уламжлал ёсоор зохион байгуулагч Бразиль улсад галт бамбарыг шилжүүлэн өглөө. Афинд асаасан галт бамбарыг Бразилийн албаныхан хүлээн авснаар Олимпын наадам эхлэх хүртэл орон даяар аялуулах юм. Олимпын бамбар ирэх тавдугаар сарын 3-нд нийслэл Бразилиад ирэх аж.

Бразиль улсад ерөнхийлөгч Дильма Руссеффыг суудлаас буулгахын төлөө улс төрийн зөрчил өрнөж, ургийн гажиг үүсгэдэг Зика вирусын халдвар гарсныг үл тоон Олимпын бэлтгэл ажил үргэлжилж байна. Гэхдээ Рио-де-Жанейро хотын дарга Эдуарда Паес Олимпын парк бараг бэлэн болсон боловч зарим төсөл удаашрах төлөвтэй байгааг ярьжээ. Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд Олимпын наадмын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх үеэр гарсан ослоос болж 11  хүн амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж